Sunday, February 2, 2014

Би Буруугүй ээ...

Би буруугүй ээ... 

Энэ үг залуус биднийг жинхэнэ алж байна. Алдаатай юм бүхний бурууг гаднаас хайна. МУИС-ийн оюутан надад 4 жил суралцахад ямар ч асуудал тулгарч байсангүй. Гэтэл оюутнууд өчнөөн л асуудал тоочоод бурууг нь хаа хамаагүй нэгэнд нялзааж орхих юм.

Тухайлбал:
5 жилийн өмнөөс болов уудаа манай сургууль СИСИ хэмээх хатан хааны нэр бүхий оюутны цахим хаяг бүхийн мэдээллийн хөтөчтэй боллоо. Энэ программ л болсон хойно буруу зөрүү зүйл байдаг л байлгүй.  Гэхдээ Би л лав 4 дэх жилдээ энэ программыг ашиглалаа өөрийнх нь түвшинд бас ашиглаад болоод л байна. Нэг ч удаа хичээл сонголтноосо хоцорч байсангүй. Тандалтай хийлгүй үлдэж байсангүй. 
       Бэлээхэн хугацаа заагаад өгцөн байхад тэрнээс нь өөрийн мэдэлгүй :P хоцорчихоод сүүлд нь муу Сараа, Нараа, Чимгээ эгчийн маань духны үрчлээсийг нэмэж өгнөдөө хөөрхий... Тэгээд чухам л фэйсбүкээр чөтгөр ав СИСИ, МУИС  мяа юмаа гэхчилэн бичиж өгнө. Өөрсдөө хугацаанд нь юмаа хийгээгүй байж энэ ариун явдал мөн үү хэхэ... /Тэр онлайнаар төлсөн асуудалтай хүмүүсийг энд оруулаагүй болно. Тэдний далбаанд гэртээ идэж байгаад сонгоогүй нөхөд бас байнаа байна/  Үүний чинь цаана МУИС-ийн бага сага нэр хүнд бас дээр нт энэ сургуулийн программ хангамжийн хэдэн ажилчдын маань нэр хүнд навс унаад л байгаа юм. 
  
       Заа ингээд л өшөө олон асуудал их байнаа ажил дээр ч ялгаагүй нэг судалгаа хийхээр болоход хамтран ажиллагч нар ч ялгаагүй өвгөөн мэдээлэл олдохгүй байна. Одоо яалтай билээ. Манай ороэ арай л нуугдмал юмаа. Гэтэл энэ Америк бүх мэдээ нь  ил тод шүү гээд л шалтаг мундахгүй ээ... 
Ер нь чи буруугүй л юм чинь юуг ч яаж ч  хийсэн яадаг юм БИ БУРУУГҮЙ...  :P

1 comment:

  1. Хаа хаанаа л буруугаа хүлээчихвэл зүгээрсэн. Оюутнуудад ч, програмд ч асуудал байдаг шүү. Бичлэг таалагдлаа.

    ReplyDelete