Sunday, February 2, 2014

ЯЛЗРАЛ


 Би МУИС-ЭЗСургуулийн оюутан суралцах явцад нэг ийм зүйлийг та бүгдэд заавал мэдүүлэх ёстой мэт санагдлаа. Зарим тал дээр бидний нүүр царай болоод байдаг нэгэн байгууллагын талаар та бүхэнд хэлье гэж бодлоо. Бас энэхүү бичвэрийг маань нийт МУИС-ийг бодож уншвал их зүгээр. 


 ТАРХИА БАГА УГААЛГАЦАГААЯ!!! 
 Би ер нь нийгмийн идэвхи сайтай. Энэ ч үүднээсээ оюутны холбоо, клуб энээ тэрээ гэж их л гүйдэг. Хүмүүс л сүржин зан гаргаад байдаг болхоос биш тэр оюутны холбоо нтр бол их амархан ажил шүүдээ. Жилд 3 ажлыг цэмбийтэл хийчихсэн байхад  л болно. 
    1. Автобусны карт тараалт
    2. Сургуулийн танилцах үдэшлэг
    3. Сургуулийн шинэ жил. энэ гурваа л нэг жилд сайхан зохиоход гүйцээ.

 Энэ оюутны холбоо нтр гэж гүйгээд байгаа нөхдүүд хичээлийн амжилт, хичээл таслалт гээд сөрөг бүх зүйл нь нэмэгддэг. Тэгээд сүүлд нь би нэгж оюутан бүрийн эрх ашгийн төлөө явж байгаад ийм байдалд хүрсэн шүү гэж домбоорно. Уг нь их л амархан ажилдаа үнэхээр шилдэг гээд л байгаа юм бол энэ бүгдийгээ зохицуулж чаддаг байх ёстой. 

Өөрийн харсан үзсэнээ та бүхэнд хуваалцая...

Нэгдүгээр үзэгдэл: Оюутны зөвлөл!!!

Оюутны зөвлөлийн тэргүүн болох гэж багахан СОНГУУЛЬ хөөрхий үнэн нүүр царай нь тэнд тодорно! 
   Хоёрдугаар курсдээ анх оюутны зөвлөлийн тэргүүн сонгох хуралд сууж үзлээ. Тэнд миний найз нэр дэвшиж байсан юм. Тэгсэн өрсөлдөгч нь бас миний найз хоёулаа агаарын юм их ярьж байна. Арай л дотуур байрыг нураагаад та нарыг цоо шинэ нэг өрөө байранд оруулна гэж хэлээгүй санагдана. Бас хурган ганц нэг ангийн даргатай тохироо хийдэг гээд байгаа. Тэгээд наян юм болж болж сая нэг сургуулийнхаа ОЗ-ын дарга болно. Ингээд МУИСОХ гэж улс төрийн бага анги руу өөрийн эрхгүй хөлөө дүрж байгаа юмдаа хөөрхий.  

Хоёрдугаар үзэгдэл: МУИСОХ!!!


МУИСОХ-ын тэргүүн болох гэж байгаа нөхөр нь салбар сургуулийдынхаа ОЗ-ын хэдэн даргыг найрах гэж арай л  өмд хувцасаа ломбарданд тавих нь халаг орой болгон архидуулж ууж идүүлнэ. (ЖИНХЭНЭ ЗАВХАЙРАЛ ҮЕ ҮЕИЙН ИЙМ БАЙДАГ Сүүлийн 10 жил) Өрсөлдөгч оюутнаа ар хударгаар нь муулна.  Бас дээрээс нь ичихч үгүй өөрөөн 3 ном уншиж үзсэн гүйтэй байж бусад оюутныхаа өмнө цээжний бядаараа ном уншицгаая нөхдөө НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ харах ЦОНХ гэж орилж өгнө. 
  Сураг сонсох нь ээ оюутны холбоог томчуул /76 гишүүн/ улс төрийн бага сургууль гэж ярьдаг юм байналээ. 

   Үнэнийг хэлэхэд Оюутны Зөвлөлийн даргыг сонгоход зөвхөн ангийн дарга нар л оролцдог манай сургууль гэхэд л 60 гаруй ангийн даргатай 3000 оюутныг 60 хүн төлөөлж чадах уу?  ХЭЦҮҮ ДЭЭ?  
Гэхдээ Оюутны зөвлөл зайлшгүй байх хэрэгтэй байгууллага мөн. Болдог бол 60 биш 3000 оюутан бүгд нэг өдөр саналаа өгдөг баймаар. Нэр дэвших оюутнууд нь өөрийн хийх юмнуудаа Фэйсбүк нтрээр сурталчилаад бидэнд мэдэгдчихэж болох л байлгүйдээ...
/Энд мөнгөний тухай тус байгууллагын жилийн төсвийн тухай нэг ч зүйл бичээгүйг анхааралдаа аваарай нөхдөө. Тэрийг бичвэл бүүр аймаар хэхэ.../

Ийм муухай юм болдгийг ихэнхи оюутан мэдэхгүй л байгаа гэхдээ мэдэж авах хэрэгтэй!!!
 БУСАД Сургууль ч бас ялгаагүй дуулдана лээ... ШУТИС, МУБИС... гэх мэт
 Та нарын төлөө Фэйсбүүкээр цохилж буй зүрхэнд ХУУРТВАА :P



No comments:

Post a Comment