Tuesday, September 8, 2015

МОНГОЛ СОЁЛ, УЛАМЖЛАЛ - ТЭВЧЭЭРИЙН ТУХАЙ ФАКТ:

Заа блогоо хөтлөлгүй ямар их удчихсан юм бэ? Энэ цаг мөчөөс тэгээд их идэвхитэй ажиллана гэж найдаж байна.

Ердөө нэг хоногийн өмнө надтай тохиолдсон сургамжтай бодит жишээг та бүхэнд бичин хүргэж байна.

Өчигдөрхөн Өмнөд Солонгосын Инчеоны хотын гудманд алхаад явлаа. Тэгсэн надаас 20 метрийн зайтай хамгийн дуртай ВАФЛИ хийж байгаа мухлагийг олж харлаа. Юун түрүүн хичээлдээ явж байсан учир ойчир нь хэр их байгааг харлаа ер нь гайгүй ээ нэг бүсгүй л зогсож харагдана. Сурсан зангаараа очоод л нэгийг захиалаад зогслоо. Вафлийн мухлагийг ажиллуулдаг эгч миний захиалгыг авчихаад өөр нэг юм хийгээд зогсчихлоо бас л ажил нь болтой, дараа нь утсаар ярилаа, тэгээд хажуу мухлагийн нэг бүсгүйтэй ажлын тухай яриа өрнүүллээ. Ингээд бараг 20 орчим минут өнгөрлөө би ч их яарч явсан хүн эгчид жоохон уур хүрээд нэг юм хэлэх гэснээ намайг ирхээс өмнө зогсож байсан бүсгүй хажууд бас л зогссоор байгааг анзаараад хэлэх гэж буй үгээ буцаагаад залгачихлаа.

Тэгээд тэр солонгос бүсгүйгээс асуулаа:
 Би         - Уучлаарай та бас вафли бас захиалсан юм уу?
Бүсгүй   - Тиймээ
Би           - өө тиймүү та хэр удаан зогсож байна?
Бүсгүй    -10 минут

Ингээд бидний яриа дууслаа. Ашгүй нэг вафлийн мухлагийн эгч сэхэл авав бололтой. Эхлээд тэр бүсгүйн захиалсан вафлийг өглөө. Бүсгүй ч аваад цааш хар хурдаараа гүйлээ. \их л яарч явсан бололтой...\ Харин дараа нь минийхийг өглөө. Ингээд 30 минут хүлээж авсандаа жоохон ууртай, захиалчихаад шууд мөнгөө өгсөндөө харамсан сургуульруугаа алхав.

 - Цааш алхах замдаа нэг зүйлийн тухай бодол зурс хийгээд явчихлаа. Нөгөө бүсгүйн тухай ... Тэр бүсгүй өөрийн орны соёл, уламжиллаа ямар их хүндэлж байна вэ.  \Солонгос улсад ер нь азийн орнууд ахмад настнаа хүндэлдэг зан байдгийг та бүхэн мэдэх байх.\ Гэхдээ энэ бүсгүйн яг энэ жишээ бол үнэхээр гайхалтай маш тэвчээртэй бүтэн 30 минутын турш бүр нэг ч үг хэлэлгүй хүлээн зогсоод өөрийн вафлиа аваад цааш хар хурдаа гүйсэн нь 20 гаран минут зогссон миний уур ч тэр байдалд дарагдан үгүй боллоо.

Цааш бодлоо хэрэв Монголд ийм зүйл болсон бол юу болох вэ? Монгол бүсгүй маш ихээр уурлаж эмээг загнаж зандарна, хэрэлдэж байгаад мөнгөө аваад буцна. Улмаар би дагаад уурлах байсан биз. Бид хэт их ардчилал, эрх чөлөө гэж хоосон дэвсээр байгаад ахмад өвгөдийнхөө насыг хүндлэх тур байдлаа бага багаар алдаж байгаа нь нууц биш үнэн зүйл.

Энэ жишээнээс та бүхэн үйлчилгээний чанар асар муутай эмээгийн тухай биш УЛАМЖИЛЛАА ХҮНДЭТГЭЖ БУЙ тэр бүсгүйг олж хараарай. Ер нь тэгээд ӨВГӨД, АЗАЙ БУУРЛУУДАА ХҮНДЭТГЭХ НЬ ЗАЛУУС БИДНИЙ   ҮҮРЭГ, НИЙГМИЙН СОЁЛТОЙ ХАРИЛЦААНЫ НЭГ ХЭСЭГ ЗАЙЛШГҮЙ МӨН...

Wednesday, July 30, 2014

Онигоо:

Инээх сайхан... Сошиал сайтуудаар нэг ийм онигоо яваад байна. :P Инээнгээ мэдлэг авнашдээ.

Гахай ч азтай амьтан юм даа!!! хаха...


30 минут!!! 

1. Гахай 30 минутын турш дур тавьдаг гэнэ.  (30 минут шүү. Хойд насандаа гахай болж төрмөөр байна.)
2. Цулбуурт загас 27000 төрлийн амт ялгаж чадна. (тэр доор тийм юм юу байдаг байнаа?)
3. Жоом толгойгүйгээр 9 хоног амьдарч чаддаг тэгээд өлсөөд үхчихдэг юм байна. /Би гахайны тухай л бодсоор.../
4. Нохойн бөөс өөрийн биеийн уртаас 150 дахин хол үсэрч чадна. Өөрөөр хэлбэл хүн хөлбөмбөгийн талбайг үсрээд гарахтай адил. /Хмм... 30 минут гахай ч азтай юмаа???/
5. Заан бол харайж чаддаггүй цорын ганц амьтан. /Тэр нь ч дээрдээ/
6. Зарим арслан өдөрт 50 гаруй удаа хурьцдаг. /Тэглээ ч гэсэн хойд насандаа гахай болмоор байна.  Чанар тооноос илүү!!!/
7. Муурын шээс хэт ягаан туяа мэт гэрэлтдэг. /ийм юм судлах гэж мөнгө үрж л байдаг./
8. Далайн од огт тархигүй. /Тийм хүмүүс ч бас байдаг!/
9. Тэмээн хяруулын нүд тархинаасаа том байдаг. /Тийм хүмүүс ч бас байдаг!/
10. Энэ дэлхий дээр зөвхөн хүн дельфин хоёр л зугаа жаргалын тулд секс хийдэг гэнээ. /Хөөе тэгээд гахай яах болж байнаа./

Monday, July 28, 2014

Филисофийн тухай зарим фактаас:

  
Бид орчин тойрны бүх асуудалдаа өөрийн мэдэлгүй филисофилог шийдвэрүүд гаргаж байдаг.
Эдгээр ишлэлүүдийг уншаад нэгийг бодно биз. Зарим бичвэрээ өөрийн гэсэн дүгнэлтгүй бичсэн нь илүү сонирхолтой санагдлаа.

ФАКТ 1:
Сократ Платон 2 анх уулзаж байна гэнэ. 
Платон: Ингэхэд та ер нь яагаад найз бүсгүйтэй байдаггүй юм бэ?

Сократ: Чи дэндүү олон асуулт тавьж байна шүү!


     -- Сократ --                     -- Платон --


ФАКТ 2:

Эртний суут сэтгэгч Димократ үнэхээр сайхан ярьдаг оюун төгс нэгэн байсан ч тэр маш бохир заваан царай муутай нэгэн байж. Димократ хотын гудмаар алхаж яваад олон түмний нүдэн дээ хүндрэх бол энгийн л нэг үзэгдэл байж. Түүний үнэр ч авах юмгүй гэнэ. Гэхдээ тэр тухайн үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй учир ургуулж амжсан тухай түүх өгүүлдэг. Түүний энэ байдал бол түүний оршихуй орон зайн мэдрэмжтэй холбоотой.

Магадгүй
Эрэгтэй хүн сармагчингаас жоохон царайлаг байхад бусад зүйлс аяндаа болно” гэсэн үг эндээс гарсан болов уу...

ФАКТ 3:


Эртний суут сэтгэгч Сократ, Димократ 2 өөр хоорондоо их л өрсөлддөг байж гэнэ. Нэгэн өдөр Сократ иргэдийн дунд илтгэл тавьж байгаад ам нь эд халаад илтгэл дундуураа тахиа бол үстэй л болхоос ерөөсөө хүн шүү дээ гээд хэлчихэж. Энэ яриаг нь мань Димократ сонсоод амжиж. Ингээд Сократын дараагийн илтгэл дундуур Димократ тахианы бүх үсийг нь зумлачихсан гартаа барин орж ирээд за иргэдээ үүнийг хар Сократын яриад байсан хүн чинь энэ байна гэжээ. 

Wednesday, July 23, 2014

Oршихуй

Аливаа зүйл багаасаа эхэлдгийн учир ажгуу. Хүний хүмүүжлийн эх үүсвэр /70%-80%/ хүүхэд насанд нь бүрэлддэгийн нэгэн адил филисофийг эндээс харна.
Хүний эрхийн төлөө тэмцэгч, соён гэгээрүүлэгч Махатма Ганди-гийн доорхи сургаалиас оршихуй үнэртэнэ.

    “Эерэг бодол бодож бай учир нь бодол үг болдог
     Эерэг үг хэлж бай учир нь үйл болдог
     Эерэг үйл хийж бай учир нь үйл дадал болдог 
     Эерэг дадал эзэмш учир нь дадал хэвшил өөрийн үнэ цэнийг бий болгодог

     Таны үнэ цэнэ таны хувь заяаг тодорхойлдог”




 --  МАХАТМА ГАНДИ -- /1869-1948/


Monday, June 23, 2014

4 жилийн хөдөлмөрөөр өөрийн 40 жилийн ирээдүйг тодорхойлох болно


Их сургуульд 4 жил сурлаа.  Энэ хугацааг зүгээр ГАЙХАЛТАЙ л гэж хэлье дээ. Их сургуулиас миний олж авсан хамгийн үнэт эрдэнэ бол НАЙЗУУД маань. 
Доорхи үгийг нийт төгсөгч оюутнууд, багш нарынхаа өмнө хэллээ. Өнгөрсөн жил "Хэцүү Анги" киноны гол дүр, UBS тв хөтлөгч, кино жүжигчин Уянга МУИС-н шилдэг төгсөгч болоод үг хэлж байхыг хараад мундаг юмаа, би бас хэлээд зогсож байвал янзындаа гэж бодож билээ. Гэтэл яг нэг жилийн дараа... 

Төгсөлтийн баяраах хэлсэн үг: МУИС – Бизнесийн Сургуулийн төгсөгч: Ө.Мөнхчулуун
2014 оны 6 дугаар сар 18 Чингисийн талбай. 14 цаг 50 минутанд хэлэв.


Сайн байцгаана уу?  Энд хуран цугларсан эрдэмтэн багш нартаа, нийт төгсөгч оюутнууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. 
Бид дөнгөж саяхан л МУИС хэмээх их айлын өндөр босгыг давж байсан санагдаж байна. 
Их сургуулийн анхны хичээлдээ явах өдөр ах маань Мөнхчулуунаа ахын дүү 4 жилийн хөдөлмөрөөр өөрийн 40 жилийн ирээдүйг тодорхойлох болно шүү. Гэж хэлж байсан.  Энэ үгийг би 4 жилийн турш сурахдаа хамгийн гол зарчмаа болгон суралцаж ирсэн. 
Бидний суралцсан хугацаа хэдий богино ч, ирээдүйн 40 жил магад түүнээс ч урт хугацааны ирээдүйн баталгааг бий болгож чадсан гэдэгт итгэлтэй байна. Яагаад вэ гэвэл... 
“Зуун номтой тэнцэх НЭГ сайн ном байдаг гэсэн үг бий. Өнөөдөр бид 4 жилийн хугацаанд мянга мянган номноос ч үнэтэй мэдлэг, сургаалийг эрдэмтэн багш нараасаа авсан болхоор би ирээдүйдээ итгэлтэй байна. Энэ дан ганц миний бодол бус нийт төгсөгчдийн маань хэлхийг хүсэж буй үг. Тийм учраас бидэнд эрдэм их оюунаа дээжилсэн эрдэмтэн багш нартаа баярласнаа илэрхийлье. 
Анх Их сургуульд орж байсантай харьцуулах юм бол төгсөгчид бидний үг хэл, оюун бодол хэд хэдэн шат ахисан байгаа. Яг л хур орж ганг тайлдагтай адил бидний оюунд хувьсал болсон он жилүүд байлаа. Магадгүй хувь Хүний хөгжлийн хамгийн том гүүрэн дээгүүрээ та хэдхэн минутын өмнө, хэдхэн цагийн өмнө алхлаа.  
Намайг МУИС-д суралцаж байхад хүн бүр МУИС бол Монголын хамгийн шилдэг сургууль гэж хэлдэг байлаа. Би ч үүнд итгэлтэй байдаг. Өнөөдөр МУИС-ийг 4000 гаруй оюутнууд төгсөж байна. Өнөөдөр Монголд 4000 шинэ санаа, Өнөөдөр Монголд таны төгссөн салбарт шинэ санаа, шинэ мэргэжилтнээр дутаж байгаа тэр хоосон орон зайг бид нөхөх учиртай энэ бол Улсынхаа хамгийн шилдэг сургуулийг төгссөн бидний хариуцлага. 
Бидний амьдралын хамгийн удаан настай зүйл бол үнэт чулуу мөн бидний өнөөдөр өмссөн ганган хувцас огтоосоо биш ээ. Бидний амьдралын хамгийн удаан настай зүйл бол мэдлэг боловсрол, зүрх сэтгэл. Бидэнд мэдлэг боловсролоор хөрөнгө оруулалт хийсэн. Монгол Улсын Их Сургуульд баярлалаа. 
Өнөөдөр энд цугларсан олон гайхалтай оюутнуудтай мөр зэрэгцэн сурсан маань миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.  
Өөрийнхөө, гэр бүлийнхээ, эх орныхоо ирээдүйн баталгааг тархиндаа мэдлэг болгон хуримтлуулан төгсөж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе. 

Friday, February 7, 2014

Судлаач оюутнууд Турк улсад бүтээлээ уралдуудах боломжтой:

Заа манайхаан 17 дах удаагаа зохион байгуулагдаж буй Турк улсын Измир хотын "ЭГЭ" их сургуульд  болдог олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох боломж байна шүү...

Өмнө жил Мөнхчулуун миний бие  Эрдэнэцогт, Мөнхсаруул, Хулан нарын бүрэлдэхүүнтэй багаараа оролцоод чамгүй амжилт үзүүлээд ирсэн.                         Бид "Weakness of Sectors Causing Inflation" буюу "Салбарын дорой байдал Инфляцийг өдөөх нь"  судалгаагаараа орж байлаа. 


Энэ хурлын гол онцлог нь оюутан бүр нээлттэй оролцох боломжтой бөгөөд багадаа л 18 өөр орны Мастер, Докторын чиглэлээр суралцаж байгаа судлаачид  ирж оролцдог. Бидний мэдэх Франц, Англи, АНУ-ын өсөх ирээдүйтэй судлаачид бүтээлээ танилцуулдаг. Өнгөрсөн жил намайг Францийн Их сургуулийн Фафа гээд судлаачийн бүтээл алмайруулж орхисон. Тэр бол зүгээр л математикийн мангас шиг нөхөр байна лээ... Оптимизацийн тавилтай нэг судалгаа хийсэн байсан яг тоочны санахгүй байгаа ч тухайн үедээ ӨӨ БУРХАН минь гэж уулга алдсанаа бол санаж байна. 


Мэдээж тэмцээн болсон хойно шагнал байдаг ч Баклаврын түвшний оюутнуудын хувьд эхний ээлжинд материалаа явуулаад тэнцээд судалгаагаа танилцуулна гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. 

Бидэнд бүгдээрэнд нь боломж бий өөрийгөө гололгүй доорхи линкээр ороод бүтээлээ явуулаад үзээрэй. Асуух зүйл байвал comment үлдээж болно.

Оролцохын тулд та заасан хугацаанд ABSTRACT буюу судалгааны ажлын товч танилцуулгаа нэг нүүрэнд багтаан бичихэд л болно. ABSTRACT-ийг хэрхэн бичих тухай асуух зүйл байвал нээлттэй. 

ЛИНК:  http://www.kongreikt.ege.edu.tr/english/

Амжилт залуусаа!!! 

Thursday, February 6, 2014

70% *С* сайхан л дүн шүү дээ...


Хичээлээ хийх гэдэг бол юм сурахын төлөө цагаа гаргаж буй хэрэг. Багшдаа үзүүлэхийн тулд хийж байгаа бол мэддэг хүний дэвтрээс хуулсан нь илүү дээр. Эсүүл юу ч хийлгүй хаях нь дээр.  
   4 жил сурахдаа багагүй зүйлсийг харж мэдэрч ойлголоо. Хичээлээ маш сайн хийдэг хичээлийн дүн үргэлж -А, +А авдаг хэрнээ чадваргүй оюутнууд маш олон байна. Адаглаа л семинар дээрээ мэдэж байгаа зүйлээрээ сонирхолтой илтгэл тавьж чадахгүй тухай. Нэгдүгээр курсдээ семинарын илтгэл тавьдаг яг л тэр байдлаараа байгаа тухай энд бичлээ. Тодорхой туршлагын үүднээс харж бичлээ. Миний ч эргэн тойронд ийм хүмүүс бас байна.
Чадвартай байна гэдэг бол онц сурахаас зарим зүйлсээрээ ялгагдах асуудал юм шиг байгаан!!! 

Бүх хичээлдээ сайн байх албагүй тэгэх гэж өөрийнхөө махыг зулгаах ч хэрэггүй юм шиг. Сонирхолтой нэг зүйлээ маш сайн хийгээд сурах чинь их сайхан. Энд Билл Гэйтс, Стив Жобс шиг бай гэж огтхон ч бичээгүй. Тэд чинь онцгой хүмүүс шүүдээ магадгүй саяд нэг байдаг ч юм уу хэхэ. 

70, 80 хувийн үнэлгээ авна гэдэг тийм ч муу зүйл биш шүүдээ манайхаан! /өөрийнхөө авсан бөөн 70, 80-ыг цайруулах гээд биччихлээ гэж ойлговоо :P/