Tuesday, September 8, 2015

МОНГОЛ СОЁЛ, УЛАМЖЛАЛ - ТЭВЧЭЭРИЙН ТУХАЙ ФАКТ:

Заа блогоо хөтлөлгүй ямар их удчихсан юм бэ? Энэ цаг мөчөөс тэгээд их идэвхитэй ажиллана гэж найдаж байна.

Ердөө нэг хоногийн өмнө надтай тохиолдсон сургамжтай бодит жишээг та бүхэнд бичин хүргэж байна.

Өчигдөрхөн Өмнөд Солонгосын Инчеоны хотын гудманд алхаад явлаа. Тэгсэн надаас 20 метрийн зайтай хамгийн дуртай ВАФЛИ хийж байгаа мухлагийг олж харлаа. Юун түрүүн хичээлдээ явж байсан учир ойчир нь хэр их байгааг харлаа ер нь гайгүй ээ нэг бүсгүй л зогсож харагдана. Сурсан зангаараа очоод л нэгийг захиалаад зогслоо. Вафлийн мухлагийг ажиллуулдаг эгч миний захиалгыг авчихаад өөр нэг юм хийгээд зогсчихлоо бас л ажил нь болтой, дараа нь утсаар ярилаа, тэгээд хажуу мухлагийн нэг бүсгүйтэй ажлын тухай яриа өрнүүллээ. Ингээд бараг 20 орчим минут өнгөрлөө би ч их яарч явсан хүн эгчид жоохон уур хүрээд нэг юм хэлэх гэснээ намайг ирхээс өмнө зогсож байсан бүсгүй хажууд бас л зогссоор байгааг анзаараад хэлэх гэж буй үгээ буцаагаад залгачихлаа.

Тэгээд тэр солонгос бүсгүйгээс асуулаа:
 Би         - Уучлаарай та бас вафли бас захиалсан юм уу?
Бүсгүй   - Тиймээ
Би           - өө тиймүү та хэр удаан зогсож байна?
Бүсгүй    -10 минут

Ингээд бидний яриа дууслаа. Ашгүй нэг вафлийн мухлагийн эгч сэхэл авав бололтой. Эхлээд тэр бүсгүйн захиалсан вафлийг өглөө. Бүсгүй ч аваад цааш хар хурдаараа гүйлээ. \их л яарч явсан бололтой...\ Харин дараа нь минийхийг өглөө. Ингээд 30 минут хүлээж авсандаа жоохон ууртай, захиалчихаад шууд мөнгөө өгсөндөө харамсан сургуульруугаа алхав.

 - Цааш алхах замдаа нэг зүйлийн тухай бодол зурс хийгээд явчихлаа. Нөгөө бүсгүйн тухай ... Тэр бүсгүй өөрийн орны соёл, уламжиллаа ямар их хүндэлж байна вэ.  \Солонгос улсад ер нь азийн орнууд ахмад настнаа хүндэлдэг зан байдгийг та бүхэн мэдэх байх.\ Гэхдээ энэ бүсгүйн яг энэ жишээ бол үнэхээр гайхалтай маш тэвчээртэй бүтэн 30 минутын турш бүр нэг ч үг хэлэлгүй хүлээн зогсоод өөрийн вафлиа аваад цааш хар хурдаа гүйсэн нь 20 гаран минут зогссон миний уур ч тэр байдалд дарагдан үгүй боллоо.

Цааш бодлоо хэрэв Монголд ийм зүйл болсон бол юу болох вэ? Монгол бүсгүй маш ихээр уурлаж эмээг загнаж зандарна, хэрэлдэж байгаад мөнгөө аваад буцна. Улмаар би дагаад уурлах байсан биз. Бид хэт их ардчилал, эрх чөлөө гэж хоосон дэвсээр байгаад ахмад өвгөдийнхөө насыг хүндлэх тур байдлаа бага багаар алдаж байгаа нь нууц биш үнэн зүйл.

Энэ жишээнээс та бүхэн үйлчилгээний чанар асар муутай эмээгийн тухай биш УЛАМЖИЛЛАА ХҮНДЭТГЭЖ БУЙ тэр бүсгүйг олж хараарай. Ер нь тэгээд ӨВГӨД, АЗАЙ БУУРЛУУДАА ХҮНДЭТГЭХ НЬ ЗАЛУУС БИДНИЙ   ҮҮРЭГ, НИЙГМИЙН СОЁЛТОЙ ХАРИЛЦААНЫ НЭГ ХЭСЭГ ЗАЙЛШГҮЙ МӨН...

2 comments:

  1. Манайхан бухимдлаа, буруу хандлагаа нэгэндээ халдаах нь их шүү

    ReplyDelete
    Replies
    1. харин тмээ хө халдаагаад авч байгаад нь ч бас асуудал байгаа хэхэ.

      Delete